Дэлхийн стандартад нийцсэн зүлгэн дээр наадамлана

2015 оны 06 сарын 06

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өнөөдөрТөв цэнгэлдэх хүрээлэнд боллоо.

Энэ үеэр Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх цэнгэлдэхийн талбайд хиймэл зүлэг дэвсэх ажлын явцтай танилцсан бөгөөд сүүлийн үед маргаан дагуулаад байгаа хиймэл зүлэг дэвсэх нь бөхчүүдийн барилдаанд хэрхэн нөлөөлөх эсэх, хиймэл зүлгийн стандартын талаар холбогдох хүмүүс шадар сайдад танилцуулсан юм.

"Дэрэн" компанийн захирал Г.Мөнхчулуунаас энэ тухай тодруулахад, "Суурь бетоныг цутган хатааж дуусах шатандаа явж байгаа бөгөөд зүлэг дэвсэх ажлыг 14 хоногт амжуулахаар төлөвлөсөн. Хиймэл зүлэг дээр барилдах нь аюултай гэсэн мэдээлэл гадуур цацагдаж байна. Албан ёсны баталгаажсан зүлэг үйлдвэрлэгч "Greenfield" компаниас бид зүлгээ авсан. Байгалийн зүлэгтэй хамгийн төстэй дэлхийн стандарт гэсэн үг. Түүнчлэн зүлэг дэвсэхэд стандарт гэж бий. Манай улсад байгаа ихэнх хиймэл зүлгийг стандарт бусаар дэвссэн байдаг учраас хатуу байдаг юм билээ. Бидний хувьд дэлхийн стандартын дагуу бетон дээр зориулалтын дүүргэлтийн материал хийж зүлгээ дэвсэнэ. Ингэснээр зүлэг зөөлөн болох бөгөөд 4-8 мм хотойлттой учраас бөхчүүд унаад гэмтэхгүй” гэлээ.

 Энэ сарын 25-наас урлаг соёлынхон Төв цэнгэлдэхэд наадмын бэлтгэлээ эхлэх бөгөөд түүнээс өмнө зүлэг дэвсэх ажлыг бүрэн дуусгах төлөвлөгөөтэй байгаа юм билээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
103.229.122.65 Та юу гэж бодож байна ...mash zub ajil xiij bna. Gants Tsengeldex xureelengee saixan bolgox xeregtei shuu. Demjij bnaa.