Венийн вальсаар ”Найрсаг Улаанбаатар”-чуудыг уяраалаа

2015 оны 06 сарын 06

Эрвээхэй зангиатай дэгжин залуу урд тань бөхийн, гарыг чинь үнсэнгээ  “Таныг бүжгэнд урьж болох уу?” гэж асууж буйгаар хэзээ нэг цагт төсөөлж байсан уу. Хэрэв тийм бол та сонгодог бүжигт хайртай бүсгүй юм.  Хамгийн эрхэмсэг, гоо сайханлаг бүжиг бол вальс. Тэр дундаа Венийн вальс.

Мэргэжлийн симфони оркестрын тансаг аялгуунд газар шүргэн дэрвэх урт хормойгоо гараараа барьсан эрхэмсэг бүсгүйчүүд, цэмцгэр хослолтой эрчүүд өнгөрсөн баасан гаригт Чингисийн талбайг эзлэн эргэлдэж,  түмэн олны мэлмий баясаж, сэтгэл догдолсон сонгодог үдэш болж өнгөрлөө.

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар, Вена хотын соёлын хамтын ажиллагааг улам хөгжүүлэх зорилгоор Венийн үдэшцэнгүүнийг хоёр дахь удаагаа зохион байгуулж буй нь энэ юм.

Цэнгүүнд  120 гаруй хүний бүрэлдэхүүнтэй симфони оркестр, вальс бүжгийн 100 хос болон бүжгийн спорт сонирхогч залуус оролцлоо. Тодруулбал,  Австри улсын Вена хотын албаны төлөөлөл болон удирдаач, бүжгийн багш, хөгжимид, Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын симфони оркестр, Улсын филармоний симфони оркестр, Нийслэлийн Улаанбаатар чуулгын “Хангарьд” үндэсний найрал хөгжим, Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын үлээвэр хөгжмийн хамтлаг, Зэвсэгт  хүчний  жанжин штабын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим болон Улаанбаатар хотын бүжгийн спортын холбоо, Монголын Нийтийн бүжгийн холбооны бүжигчид оролцсон юм.  

Венийн вальс цэнгүүнийг манай улс 1999 оноос хойш зохион байгуулж байгаа бөгөөд өнгөрсөн жилээс задгай талбайд зохион байгуулж, сонирхсон бүхэнд үзэх, хүссэн хүн бүрт бүжиглэх боломж олгосноороо онцлог байлаа.

 Нийслэлийн Засаг дарга хийгээд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл болон Бээжин дэх Австрийн элчин сайд Ирен Гинер Райхл “Венийн үдэш”-ийн нээлтэд оролцож, Австрийн суут хөгжийн зохиолч И.Штраусын “Цэнхэр дунайн вальс”-ийг Австрийн удирдаач Маттиас Флецбергерийн удирдлаган дор ДБЭТ-ын симфони найрал хөгжимчид тоглож, балетын жүжигчид бүжиглэн цэнгүүнийг эхлүүлсэн юм.

“Венийн үдэш” цэнгүүний ерөнхий удирдаачаар Австрийн иргэн Матиас Флецбергер ажиллаж, Могнолын удирдаач нарыг төлөөлөн урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Бүтэнбаяр,  Н.Туулайхүү болон Д.Нямдаш, Ч.Төмөрбат нар ажиллаа. Харин үдшийн арга хэмжээг “Улаанбаатар чуулгын дарга Р.Мөнхсайхан найруулсан аж. Түүнчлэн И.Штраусын бүтээлүүдээс гадна “Уран хас”, “Дурлалын вальс”, “Миний Улаанбаатар” зэрэг Монголын сонгодог вальс хөгжим эгшиглэж төв төлбайд цугласан вальс сонирхогчдыг баярлуулсан юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
103.26.194.105 Та юу гэжUls ulam yaruurakh tusanm eldev hend ch hereggui arga hemjee ikheer zohiodog,odoo gudamjaar yavsan bolgon hotiin dargiig haraaj bna ,ikh zovooj ,buhimduulj daraa ni hichneen saihan bolson ch hereggui yagaad gevel ugaasaa boloh yostoi gej uzne
87.139.41.163 Та юу гэж бодож байна ...Amsterdaamiin udesh... Bangkokiin shunu ... bagantai bujig gang bang party naadmaar hiin shuu Bat UUlee