Нийслэл хотдоо зуныг зугаатай өнгөрөөх хөтөлбөр гаржээ

2015 оны 06 сарын 04

НИТХ-ын 2014 оны есдүгээр сарын 22 - ны өдрийн ээлжит  XIX хуралдаанаар “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэлэлцэн баталсан.

“Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэлх чиг хандлагын баримт бичиг”-т тусгасны дагуу уг хөтөлбөрийг  гурван үе шаттай хэрэгжүүлж байна. Ингэснээр Улаанбаатар хот 2020 онд 2 сая жуулчин хүлээн авч, нийслэлийн эдийн засагт аялал жуулчлалын салбарын эзлэх хэмжээг 20 хувьд, аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарт ажиллагсдын тоог 35 мянгад хүргэхээр зорьж байна.  Харин 2030 он гэхэд 5 сая жуулчин хүлээж авах тооцоотой байгаа юм. Уг хөтөлбөрийн хүрээнд иргэдэд орчин үеийн болон үндэсний урлагийн үнэт зүйлийг сурталчлах, жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор энэ зун нийслэлд дараахь томоохон соёл урлагийн арга хэмжээнүүдийг зохион байгуулна. Үүнд: 6 дугаар сарын 5 “Венийн вальс” үдэшлэг -  Чингисийн талбайд
    6 дугаар сарын 6 Улаанбаатар марафон – Чингисийн талбайд
    6 дугаар сарын 27 “Юби  дэнс” фестиваль чөлөөт бүжгийн үдэш – Чингисийн талбайд
    6 дугаар сарын 27, 28 “Play time” амьд хөгжмийн наадам – Монгол шилтгээнд
    7 дугаар сарын 4 “Бест оф классикс” Сонгодог урлагийн үдэш – Чингисийн талбайд
    7 дугаар сарын 5 “Их талын жазз” Олон улсын жазз хөгжмийн наадам - Цэрэндоржийн гудамж дахь задгай талбайд
    7 дугаар сарын 6 – 9 Мэргэжлийн морин хуурчдын уралдаан -  Соёл Урлагийн их сургуульд
    7 дугаар сарын 10  “Үйлсийн сайхан Улаанбаатар” мюзикл
    7 дугаар сарын 11 “Ариун хаврын тахилга” этно балет
    7 дугаар сарын 11 "Улаанбаатарын үдэш" – Чингисийн талбайд
    7 дугаар сарын 12 “Сайланс вайт” дижи урлагийн шоу – Үндэсний Соёл амралтын хүрээлэнд
    7 дугаар сарын 12 “Colors of Mongolia” хүндэтгэлийн тоглолт
    7 дугаар сарын 13 "Дээлтэй монгол наадам" - Драмын эрдмийн театрт
    7 дугаар сарын 13 "Монгол дэнс фестиваль" - Драмын эрдмийн театрт
    7 дугаар сарын 13 "Учиртай гурван толгой" – Хүй долоон худагт
    7 дугаар сарын 15 Морин хуурын олон улсын фестиваль, мэргэжлийн морин хуурчдын уралдаан – Чингисийн талбайд
    8 дугаар сарын 1 Олон үндэстний хоолны өдөрлөг – Үндэсний соёл амралтын хүрээлэнд
    8 дугаар сарын 8 “Даншиг наадам, хүрээ цам” Өндөр гэгээний соёлын  арга хэмжээ – Хүй долоон худагт
    8 дугаар сарын 8, 9 “Улаанбаатар фүүд” фестиваль – “Вива сити” хороололд
    8 дугаар сарын 29 “Алдрын танхим” Рок поп хүндэтгэлийн концерт – Чингисийн талбайд тус тус болно гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
103.229.121.62 zugaatsuulaad l araar n horoo nairuulah gd l uzchih yumaa muu gulugnuud. Deer sandailsan luivarchidiin ur huuhed ach guch bugdiig n samrah yumsan