”Монголын үлэг гүрвэлийн гайхамшиг” үзэсгэлэн Хүннү моллд нээлтээ хийнэ

2015 оны 06 сарын 04

“Хүннү малл” цогцолборт “МОНГОЛЫН ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ГАЙХАМШИГ” үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийнэ.

Үзэсгэлэнгийн нээлтийн ёслолын ажиллагаанд БСШУ-ны Сайд Л.Гантөмөр, ШУА-ийн ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин, ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн захирал Х.Цогтбаатар, академич, үлэг гүрвэл судлаач Р.Барсболд нар оролцож үг хэлнэ.
Монгол орон эртний шим ертөнцийн чулуужсан олдвороор дэлхийд дээгүүр байр суурь эзэлдэг бөгөөд ялангуяа үлэг гүрвэлийн судалгааныхаа үр дүнгээр дэлхийд тэргүүлэх байр эзэлдэг аж.

ШУА-ийн Палеонтологийн төвийн эрдэмтэн судлаачид үлэг гүрвэлийн томоохон хоёр үзэсгэлэнг бэлтгэн дэглэж, дэлхийн 20 гаруй орны 70 гаруй хотод зохион байгуулсан билээ.

Нээлтийн үйл ажиллагаа Оддын урлагийн тоглолтоор үргэлжлэх бөгөөд хүрэлцэн ирсэн бүхий л зочдод “Монголын үлэг гүрвэл” танин мэдэхүйн баримтат киног сонирхуулах юм. Мөн энэ үеэр “Үлэг гүрвэлийг хэн сайн зурах вэ?” сэдвээр хүүхэд багачуудын дунд уран зургийн уралдааныг зохион байгуулна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД