Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудлаар санал солив

2015 оны 06 сарын 04

Сүхбаатар аймаг, Өвөрмонголын Шилийн гол аймгийн төр захиргааны болон аялал жуулчлалын байгууллагын төлөөлөл оролцсон уулзалт хэлэлцээр Зүүн үзэмчин хошууны  Улиастай балгаст болжээ.

Уулзалтаар хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгарч буй бэрхшээл, хоёр талын анхаарах, шийдвэрлэх асуудлын талаар санал солилцож, хил орчмын аялалын маршрут, чиглэл, ажил үйлчилгээний талаар мэдээлэл солилцсон байна. Хэлэлцээрийн төгсгөлд хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, энэ 6 дугаар сард хил орчмын аялал жуулчлалын нээлтийн арга хэмжээг зохион байгуулахаар тохиролцсон байна.  Хятадын талын хөрөнгө оруулалтаар Эрдэнэцагаан суманд 80 ортой зочид буудлын барилга барьж  ирэх намар 11 дүгээр сард ашиглалтад хүлээлгэн өгөхөөр болжээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД