Цахилгаан түгээх сүлжээ ХК аймгуудад ажиллав

2015 оны 06 сарын 04

Дархан-Уул аймаг дахь Дархан-Сэлэнгийн Цахилгаан түгээх сүлжээ ХК-иас эрхлэн Дархан хотын хэрэглэгчдийн дунд “Нээлттэй хаалганы өдөрлөг”г хийсэн бол мөн ийм өдөрлөгийг Сэлэнгэ аймагт зохион байгуулж хийсэн байна.

Уг өдөрлөгөөр цахилгаан эрчим хүчний тоолуур баталгаажуулалт, тоолуурын суурилуулалт, тоолуураар төлбөр тооцоо хийх талаар хэрэглэгчдэд мэдээлэл өгөх, үйлчилгээгээ сурталчлах, цахилгааны төлбөр тооцоо, хэрэглэгчийн хүсэлтээр маргаантай байгаа хэмжих хэрэгслийг газар дээр нь шалгаж магадлан итгэмжлэх ажлыг гүйцэтгэжээ. Түүнчлэн өдөрлөгөөр Сэлэнгэ аймгийн Стандартчилал, хэмжилзүйн хэлтэс, Цагааннуур сумын ЗДТГ-тай хамтарч тус суманд ажилласан байна. Энэ тухай ДСЦТС ХК-ийн дэд захирал, Ерөнхий инженер Б.Батжаргал:-“Манайх “Нээлттэй хаалганы өдөр”-өө урьд төв суурин газрын хэрэглэгчдийн дунд зохион байгуулж явуулдаг байсан бол энэ жилээс эхлэж хөдөөгийн сум суурингийн хэрэглэгчдийн дунд хийдэг болсон. Цаашдаа цахилгаан эрчим хүч хэрэглэгчиддээ бүрэн хүрч ажиллах зорилт тавиад ажиллаж байна” гэв.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД