”Хүүхдэд ээлтэй орон нутаг-2015” баярт олимпын аварга Н.Түвшинбаяр оролцжээ

2015 оны 06 сарын 03

Олимпын аварга, хос медальт Н.Түвшинбаяр өөрийн төрсөн өдрөөрөө нутгийнхаа "Хүүхдэд ээлтэй орон нутаг-2015" хүүхдийн баярт оролцож, хайр халамж шаардлагатай хүүхдүүдэд гарын бэлгээ гардуулж сайн сайхныг хүслээ.

Мөн Олон Улсын Хүүхдийн Эрхийг Хамгаалах энэ өдөр Хүүхэд, Гэр Бүлийн Хөгжлийн Хэлтэс, "Сэргэлэн мичнүүд" ТББ-тай хамтран "Өхөөрдөм инээмсэглэл" сайн үйлсийн аяны хүрээнд гэртээ хэвтэрт байдаг Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа бяцхан хүүхдүүдэд, зорилтот бүлгийн 100 хүүхдэд гарын бэлэг гардууллаа. Хүүхдийн баярын үеэр "Аав Ээж- би" "Чанга шивнээ" "Юу гэсэн байх нь уу" "Хэн сайн зурах вэ" зургийн уралдаан "Би Чадна" "Хэн сайн дуулах вэ" тэмцээнүүдийг амжилттай зохион байгуулж, тэмцээнд 15 эцэг эх, 60 гаруй хүүхэд оролцлоо.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД