“Багш хотхон”-ы зураг төсвийг гаргажээ

2015 оны 06 сарын 03

Дархан-Уул аймгийн Боловсролын салбарын багш ажилтан албан хаагчдийн олон жилийн турш яригдсан “Багш хотхон”-оо энэ жилээс барьж эхлэхээр болжээ. Дархан сумын тавдугаар багийн нутагт баригдах 55 айлын амины орон сууцнаас бүрдэх уг “Багш хотхон”-ы зураг төсвийг аймгийн мэргэшсэн инженерүүдийн баг гаргаж энэ ондоо багтаж барилгын ажлыг нь эхлүүлэхээр болсон байна.

Аймгийн Боловсролын газрын дарга Г.Ганчулуун:-“Багш нарын маань хүүхэд нэг бүрийг хөгжүүлж байгаа нөр их хөдөлмөрийг нь үнэлж аймгийн Засаг дарга С.Насанбатын санаачлагаар аймгийн мэргэшсэн инженерүүдийн хийсэн зураг төсвийг гардаж авсан сайхан үйл явдал болж байна. Энэ ажил маань анх 2012 оноос хойш яригдсан ч бодитой ажил хийгдээгүй байсан бол өнөөдөр биелэлээ олж байна. Газрын зөвшөөрлийг Дархан сумын тавдугаар багийн нутаг Мэргэжлийн Сургалт үйлдвэрлэлийн төвийн ар талд 2.2 га газрыг багш нарын нийгмийн баталгааг хангахад зориулсан энэ газар бол инженерийн байгууламж нь хямд төсөр байдлаар шийдэгдсэн. Мөн газрын хувьд ямар маргаангүй ийм газрыг өгсөнд баярлахын зэрэгцээ улам эрч хүчтэй ажиллах урам зоригийг өгч байна” гэв.

Тус аймгийн боловсролын салбарт одоогийн байдлаар 2200 гаруй багш ажилтан албан хаагчид ажиллаж байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД