“Авьяас наадам 2015” тоглолт болов

2015 оны 06 сарын 03

Увс аймгийн Өмнөговь сумын цэцэрлэгийн багачууд Эх үрсийн баярыг тохиолдуулан “Авьяас наадам 2015” тоглолтыг өнгөрсөн бямба гарагт зохион явуулсан байна.

Тус цэцэрлэгт 205 хүүхэд суралцдаг бөгөөд энэхүү тоглолтод анги нийтээрээ оролцож, тус хичээлийн жилд сурсан мэдсэн зүйлсээрээ эцэг эхчүүддээ тайлан тавьжээ.
Энэ үеэр бизнесмен Гомбосүрэнгийн Батбаяр цэцэрлэгийн 205 багачуудад тус бүрт нь хувиасаа бэлэг гардуулж, хүүхэд багачуудыг баярлуулсан байна. Тэрбээр өнгөрсөн жил мөн сумынхаа цэцэрлэгийн бүх хүүхдүүдэд баярын өдрөөр нь бэлэг гардуулж байжээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД