Түймэрт өртсөн 70 өрхөд тусламжийн бараа гардууллаа

2015 оны 06 сарын 03

Өнгөрч буй хаврын хувьд Хэнтий аймгийн найман суманд 13 удаагийн ой хээрийн түймэр гарч байгаль экологид болон айл өрхүүдэд нөхөж баршгүй гарз тохиосон билээ. Аймгийн Улаан загалмайн хорооноос Баян-Овоо, Батноров, Дадал, Норовлин, Баян-Адарга, Хэрлэн сумдын 70 өрхөд тусламжийн бараа гардууллаа.

Тус бараа бүтээгдэхүүнийг Улаанбаатар хотын Сонгинохайрхан, Баянгол дүүргүүдийн ЕБС-ийн сурагчдын сэтгэлийн илгээмж хамтдаа ирсэн юм. Мөн ОУ-ын УЗХорооноос ирсэн 5 сая гаруй төгрөгний үнэ бүхий ширдэг, хөнжил, хүнсний бараа материалуудыг гардуулан өглөө. Тус тусламжийн бараа материалыг гардаж авсан иргэд сэтгэл хангалуун байгаагаа мөн энэ үеэр хэлж байсан юм.
Улаан загайлмайн хороо нь гамшгийн менежментийн хөтөлбөр, эрүүл мэнд анхан шатны тусламжийн хөтөлбөр, халамж сайн дурынхны хөтөлбөр, цусны донорын хөтөлбөр, хүүхэд залуучуудын хөдөлгөөн, ус эрүүл ахуйн хөтөлбөр, мэдээлэл сурталчилгаа маркетинг гэсэн үндсэн 8 хөтөлбөрийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг байгууллага юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД