Улсын хэмжээнд улаанбурхан өвчний 12458 сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байна

2015 оны 06 сарын 03

Улсын хэмжээнд улаанбурхан өвчний 12458 сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байна.

Эдгээр нь нийслэлийн СХД, БЗД, БГД, ЧД, СБД, ХУД, Багануур, Налайх дүүрэг, Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Баянхонгор, Завхан, Дундговь, Говь-Алтай, Баянхонгор, Хэнтий, Баян-Өлгий аймагт бүртгэгджээ. Өнөөгийн байдлаар 540 хүн лабораторийн шинжилгээгээр, 984 хүн тархвар судлалын  холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр тус тус тогтоогдсон байна.

ХӨСҮТ-д 549 хүн улаанбурханы хүнд, хүндэвтэр хэлбэр гэсэн оноштой эмчлүүлж байгаа аж. Өнгөрч буй баярын өдрүүдэд тус төвийн хүлээн авах тасагт хоногтоо 600 гаруй хүн хандаж үйлчлүүлснээс 100 гаруй нь эмнэлэгт хэвтжээ. Улсын хэмжээнд улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтын хамралт 90 орчим хувьтай үргэлжлэн явагдаж байна. Дархлаажуулалт энэ сарын 5-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД