Английн жүдо бөхийн үндэсний шигшээ баг манай улсад бэлтгэл хийнэ

2015 оны 06 сарын 03

Английн жүдо бөхийн үндэсний шигшээ багийнхан манай улсын үндэсний шигшээ багийн тамирчидтай хамтарсан бэлтгэл хийхээр нийслэл хотноо хүрэлцэн ирлээ.

Жүдо бөхийн 2015 оны ДАШТ ирэх 8 дугаар сард Казахстан улсын нийслэл Астана хотод болно. Энэхүү хариуцлагатай тэмцээний өмнө Английн жүдочид дэлхийн шилдэг багуудын нэгд зүй ёсоор багтдаг Монголын жүдочидтой бэлтгэл сургуулилт хийж ур чадвараа ахиулахаар төлөвлөжээ. Хоёр улсын жүдогийн шигшээ багийн хамтарсан бэлтгэл энэ сарын 10-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм. Тус улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр 9 тамирчин, албаны хүмүүсийн хамт ирсэн байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД