Мөнгөнд хэрхэн ухаалаг хандах талаар зааж сургав

2015 оны 06 сарын 03

Мөнгө хадгалж ухаалгаар зарцуулах, зорилгодоо хүрэхийн тулд төсөвлөж төлөвлөх аргаас хүүхдүүд суралцаж байна.

 “Хөгжлийн Алтан сан” холбоо ТББ, “Хас” банктай хамтран 6-18 насны хүүхдийн нийгмийн болон санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор “Тэмүүлэл”, “Афлатон” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. “Тэмүүлэл” төслийг манай улс анх 2009 онд “Эмэгтэйчүүдийн Дэлхийн банк”-ны техникийн тусламжаар  хэрэгжүүлж эхэлжээ. Эл хөтөлбөрт нийт 20 мянган хүүхэд хамарснаар хүүхдүүд хүсэл мөрөөдлөө тодорхойлж, мөнгийг хэрхэн зарцуулах талаар мэдлэгтэй болсон байна. Мөн хүүхдүүд санхүүгийн мэдлэгээс гадна багаар ажиллах, өөрийгөө илэрхийлэх чадварт суралцсан хэмээн сургагч багш нар ярив.

Харин “Афлатон” хөтөлбөрийн хувьд шавь төвтэй сургалтын аргаар санхүүгийн мэдлэгийг хүүхдүүдэд олгодог байна. 2010 оноос хэрэгжүүлж эхэлсэн тус хөтөлбөрт жилд 5300 хүүхэд хамрагдаж буй юм. Бага наснаас нь санхүүгийн талаар системтэй боловсрол олгох зорилготой Афлатон  хөтөлбөрийг анх Энэтхэг улсад нэвтрүүлсэн бөгөөд эдүгэ 120 гаруй оронд хэрэгжүүлжээ.  Өндөр хөгжилтэй орны хувьд бага, дунд боловсролын хөтөлбөрт санхүүгийн хичээлийг тусгайлан оруулдаг. Харин буурай, хөгжиж буй орнуудад санхүүгийн боловсролыг тусгайлан ордоггүй бөгөөд дээрх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж буй юм. Афлатон хөтөлбөрийн хүрээнд манай улс санхүүгийн боловсрол олгох хоёр гарын авлага гаргаж, 121 сургагч багшийг бэлтгэжээ. 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД