Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан болно

2015 оны 06 сарын 03

Монгол улсын Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан өнөөдөр Төрийн ордоны А танхимд болно. Тус хуралдаанд ХТҮЗ-ийн 43 гишүүнээс гадна аймаг, Нийслэлийн Засаг дарга нар, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн төлөөлөл оролцоно.

Хуралдаанаар хүүхдийн хөгжил, хамгааллын өнөөгийн байдал, цаашдын бодлогын чиглэл, “2015-2020 он хүртэл баримтлах хүүхэд хамгааллыг бодлогын хүрээ” баримт бичгийн төслийг хэлэлцүүлнэ.  “2015-2020 он хүртэл баримтлах хүүхэд хамгааллыг бодлогын хүрээ” баримт бичгийн төсөлд тусгасан тэргүүлэх чиглэлд хүүхэд хамгааллын тогтолцоог хөгжүүлэх 2 дахь шатны гарааг эхлүүлж, дараах үр дүнд суурилсан стратеги, хөтөлбөр, төлөвлөгөө, төсөл боловсруулж хэрэгжүүлэх замаар хүүхдийн хүртэх эрхтэй нийгмийн суурь үйлчилгээг дэмжсэн хүүхэд хамгааллын дэд тогтолцоог хөгжүүлнэ хэмээн хурлыг зохион байгуулагчид тодорхойлж байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД