”Алдарт эх”-ийн одонгоор 28 настай ээж шагнуулжээ

2015 оны 06 сарын 02

Дорнод аймгаас энэ жил “Алдарт эх -1” одонгоор 13, “Алдарт эх-2” одонгоор 167 ээж шагнуулжээ. Тэдний хамгийн залуу нь 28 настай байв.

Хэрлэн сумаас гэхэд 78 ээж “Алдарт эх”-ийн одонгоор энгэрээ мялааж, Хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр ээжүүд шагналаа гардлаа. Эмэгтэйчүүдийн нийгмийн амьдралд оруулсан хувь нэмрийг төр засгаас үнэлсэн гавьяа гэдгийг ээжүүд онцолж, үр хүүхдээ хүнлэг энэрэнгүй сэтгэл, өргөн дэлгэр мэдлэг боловсролтой хүн болгон хүмүүжүүлэхээ хэлж байлаа.
Тус аймгийн нийт хүн амын 27,8 хувь нь 15 хүртэл насны хүүхдүүд юм. Сүүлийн жилүүдэд хүн амын тоо буурсан үзүүлэлт харагддаг ч төрөлт хэвийн хэмжээнд явна.c

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД