10 хоногийн хугацаанд евро төгрөгийн эсрэг 74 төгрөг 04 мөнгөөр суларчээ

2015 оны 06 сарын 02

10 хоногийн хугацаанд ам.доллар төгрөгийн эсрэг 27 төгрөг 91 мөнгөөр  сулраад байна.

Тодруулбал тавдугаар сарын 22-ны байдлаар ам. доллар 1935 төгрөг 23 мөнгөтэй тэнцэж байсан бөгөөд Монголбанкны өнөөдрийн зарласан ханшаар 1907 төгрөг 32 мөнгө болжээ.  Харин  евро 2158.65 төгрөгтэй тэнцэж байсан бол өнөөдрийн ханшаар 2084 төгрөг 61 мөнгө болсон байна. Ингэснээр 10 хоногийн хугацаанд евро төгрөгийн эсрэг 74 төгрөг 04 мөнгөөр суларчээ.

Хятадын юань 312 төгрөг 49 мөнгөнөөс 4 төгрөг 91 мөнгөөр буураад байна. Рубль тавдугаар сарын 22-нд 38 төгрөг 72 мөнгө байсан бол өнөөдрийн ханшаар 36 төгрөг 13 мөнгө болж 2 төгрөг 59 мөнгөөр суларлаа.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД