Олон улсын дуурийн дуулаачийн уралдаанд Г.Ариунбаатар тэргүүн байр эзэлжээ

2015 оны 05 сарын 31

"Baikal competition opera 2015" олон улсын дуурийн дуулаачийн уралдаанд Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар тэргүүн байр эзэлсэн байна. 

Тус уралдаан дөрвөн жилд нэг удаа болдог бөгөөд дуурийн дуучдын хоолойн цараа, ур чадварыг сорьдог олон улсын нэр хүндтэй уралдаан юм. Г.Ариунбаатар 2014 онд ЗХУ-ын ардын жүжигчин, дэлхийн нэрт дуучин Муслим Магомаевын нэрэмжит олон улсын дуурийн дуучдын гуравдугаар уралдаанд амжилттай оролцож, 1600 гаруй дуучинтай өрсөлдөж Гран при шагнал хүртэж байсан чадварлаг дуучин билээ.

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД