Бурхан багшийн их дүйчэн өдрийг угтаж их цэвэрлэгээ хийнэ

2015 оны 05 сарын 31

Бурхан багшийн их дүйчэн өдрийг угтаж өнөөдөр Гандантэгчинлэн хийд болон эргэн тойронд нь их цэвэрлэгээ хийж өнгө заслаа.

Монголын бурхан шашны их сургуулийн эчнээ ангийн лам оюутнууд, бурханы шашны төрийн бус байгууллагын сүсэгтнүүд их цэвэрлэгээнд оролцжээ. Тухайлбал, шашны сургуулийн оюутнууд, Гурван эрдэнэ сүсэгтний холбоо, Жавзандамба төв, Асрал төв, Таны буянд даган баясая төв, Олон улсын буддист нийгэмлэгийнхэн идэхтэй оролцож энэ үйлсэд нэгджээ. Мөн Их Майдар төсөл, Бакула ринбүүчий сан болон энгийн сүсэгтнүүд энэ өдрийн цэвэрлэгээнд нэгдэн Гандантэгчинлэн хийдийн ойр орчимд их цэвэрлэгээ хийж, хур хогийг цэвэрлэв.