“Бид шинэ үеийн хүүхдүүд” үндэсний чуулган эхэллээ

2015 оны 05 сарын 31

Хүүхдийн төлөө үндэсний газраас Монгол Улсад хүүхдийн хөдөлгөөн байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд ирээдүйн манлайлагч, улс эх орны хөдөлгөгч хүч болсон хүүхдийн дуу хоолойг олон нийтэд хүргэх, манлайллыг дэмжих зорилгоор “Бид шинэ үеийн хүүхдүүд” үндэсний чуулган эхэлж байна.

Олон улсын хүүхдийн Найрамдал төвд энэхүү үндэсний чуулган ирэх зургаадугаар сарын 1-ний өдрийг дуустал үргэлжилнэ. Үндэсний чуулганд нийслэл, хөдөө орон нутгийн 500 гаруй хүүхэд оролцож байна. Чуулганы төлөөлөгч хүүхдүүд “Хүүхдэд нээлттэй микрофон” хэлэлцүүлгээр Өсвөр үеийн хүүхдийн хөгжлийн давуу чанарын үзүүлэлтийг хувь хүн, нийгэм, гэр бүл, сургууль, олон нийт гэсэн агуулга бүхий 5 дэд хэсгээр хэлэлцэн өөрсдийн дуу хоолой, үзэл бодлоо шийдвэр гаргагч, олон нийтэд хүргэнэ. Чуулганы үйл ажиллагаанд ХАХНХЯ-ны сайд С.Эрдэнэ, НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Роберто Бенес, Дэлхийн зөн монгол Олон улсын байгууллагын Суурин төлөөлөгч Винсент Эдуардс нар оролцох юм.