Төв болон зүүн зүгийн нутгаар бороотой

2015 оны 05 сарын 31

 Зургадугаар сарын 1-нд буюу маргааш баруун болон төв, зүүн зүгийн зарим нутгаар, 2-нд нутгийн баруун хагаст, 3-нд ихэнх нутгаар, 4-нд төв болон зүүн зүгийн нутгаар бороо, уулаараа нойтон цас орно.

Салхи 3-4-нд зарим газраар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.