Улаанбаатарт 10-12 хэм дулаан байна

2015 оны 05 сарын 31

Малчид ард, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо орж, ихэнх нутгаар хүйтэн салхитай байна.  

2015 оны тавдугаар сарын 31-ний 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн хойд хэсэг, төвийн ихэнх нутаг, зүүн зүгийн нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар секундэд түр зуур 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, тэрэлж голын сав газраар Сэрүүсч 8-13 хэм, Говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 23-28 хэм, бусад нутгаар 12-17 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч 10-12 хэм  дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 6 хэм дулаан, харьцангуй чийг 87 хувь, агаарын даралт 853 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.