Өнөөдрийн өрнийн зурхай

2015 оны 05 сарын 31

Хонь (3/21-4/19)

Сорилт болон бухимдал дагуулсан өдөр. Аливаа асуудалд тэвчээртэй хандаж, хэн нэгнээс дэмжлэг авах шаардлагатайг зөвлөж байна. Уур бухимдлыг илүүд үзвэл асуудлыг улам хурцатгах болно. Ажилдаа ихээхэн хүч гаргана. Аливаад яаралгүй хандаж, хойшлуулах нь чухал юм. Хүүхэд болон өсвөр насныхны асуудалд анхаарлаа хандуулаарай.


Үхэр (4/20-5/20)

Сансрын энергийг өөртөө шингээх өдөр. Таны гэрлэн бүрхүүл, амьдралын эрч хүч, бусдыг татах чадвар тань эрчимжих болно. Энэ өдрийг бусадтай харилцаа холбоо тогтоох, уулзалт зохион байгуулах, уран бүтээлийн шинэ эрэлхийлэл хийхэд зориулахад сайн. Гол зүйлдээ төвлөрч, аар саар зүйлд сатаарахгүй байхыг зөвлөж байна. Бүх хүч чадал, нөөцөө ашиглан бүх ажил төрлөө зохицуулах хэрэгтэй. Нийтийн хичээл сургалт хийх, биеийн тамираар хичээллэхэд эохистой байна. Зочид хүлээн авах болон гадагш зочилхоор явахад таатай өдөр.


Хамтатгах (5/21-6/21)

Тайван байх өдөр. Биеийн хүчний ажил хийх хэрэггүй. Урьд эхэлсэн ажлаа дуусгах гэж хичээсний хэрэггүй. Харин ч үр дүнд нь та гутрах болно. Ямар нэг амлалт өгөх эсвэл өгсөн үүрэг даалгаврынхаа биелэлтийг шалгах гэсний хэрэггүй. Үдээс хойш гэр бүлийнхэн болон сайн найзуудтайгаа муудалцаж магадгүй. Биеэ барьж, өөрийн хүсэл сонирхолоо бусдад тулгах хэрэггүй.


 Мэлхий  (6/22-7/22)   

Өнөөдөр сансрын энергийг шингээх өдөр. Гэрлэн бүрхүүл, амьдралын потенциал хүчирхэгжиж, бусдын сэтгэлийг татах чанар тань улам ихэснэ. Өөрийн зөв гэдэгтээ бат итгэлтэй байж, зохих баталгаа нотолгоог гаргаж өгвөл ажил үйлс урагшилж, амжилтад хүрнэ. Байр сууриа бэхжүүл. Тэргэл сартай шөнө зөнтэй зүүдэлдэг. Иймээс биелнэ. Гэхдээ цус, шүд унаж байна гэж зүүдэлбэл том гарз хохирол гарах буюу дотны хүн өвчилнө.


Арслан (7/23-8/22)   

Өнөөдөр гэмтэл бэртэл авах аюул маш их байгаа тул анхаарал болгоомжтой байхыг сануулж байна. Гэнэт ирэх таагүй мэдээг хүлээн авахад бүх талаар бэлэн байгаарай. Таны амьдралын эрч хүч, болон илүүдэл чадал нь үүссэн асуудлуудыг шийдвэрлэхэд хүрэлцэхгүйг сэтгэлээрээ мэдэрнэ. Тиймээс танд ойрхон байдаг хүмүүсийн санал зөвлөгөөг сонсож дагахыг од гарагсын зүгээс зөвлөж байна. Эрүүл мэнддээ анхаарал тавихаа мартаж болохгүйг анхаар.


Охин (8/23-9/22)    

Амьдралын эрч хүч маш сайн байна. Энерги эрч хүч, бэлгийн чадавхи, урьдчилан таах төсөөлөх заяагдсан чадвар тань илүү хүчирхэгжинэ. Юу ч хийсэн байсан, бүгд амжилтыг олох төдийгүй хамгийн их ээдрээ будлиантай нөхцөл байдлаас ч гарах гарцыг та олж чадна. Ялангуяа, үдээс хойш энэ чадвар бүр сайн байх болно. Таныг ажил хэргийн уулзалтууд болон хувийн болзоо учрал хүлээж байна. Аялж жуулчлах, биеийн хүчний ачаалал авах, үл хөдлөх хөрөнгийн ажил төрөл эрхлэх, том хэмжээний худалдан авалт хийхэд таатай өдөр. Бүтээж туурвих ажилд од гаригсын зүгээс сайн нөлөө үзүүлнэ.


Жинлүүр (9/23-10/22)   

Байдлыг ажиглан суух идэвхигүй өдөр. Бүтэлгүй болох магадлал өндөр байгаа учраас аялал, жуулчлал, томилолтоор явах гэсний хэрэггүй. Өдрийг уран бүтээл туурвин, гэр бүлийн асуудлыг шийдэх, орон сууцны ая тухтай байдлыг сайжруулахад зориулаарай. Сонгодог зохиол уншиж, хөгжим сонсож, гэр бүлийнхэнтэй харилцан ярилцахад тааламжтай. Хэрвээ танд ямар нэг бэрхшээл, асуудал үүсвэл ойр дотны хэн нэгний тусламж дэмжлэгийг авахыг хичээгээрэй. Таны мэдрэмж гүн гүнзгий, тод өнгөтэй байх болно. Гэр бүл ойр дотныхонтойгоо сайхан харилцаатай байна.


Хилэнц (10/23-11/21)   

Дотоод эрч хүчийг олох өдөр. Өдрийн эхэн хагаст ямарваа нэгэн уулзалт, гэрээ хэлэлцээр хийхэд тааламжтай. Уран бүтээл туурвих, худалдаа наймаа хийх, гэртээ засвар үйлчилгээ хийх, барилга барихад хийхэд аз тохионо. Өдрийн хоёр дахь хагаст сэтгэл зовоосон асуудлууд үүснэ. Энэ нь ойр дотныхон, хүүхдүүдтэй чинь хамааралтай байх болно. Таны харилцаа мухардаж, төлөвлөгдөөгүй зардалд хүргэнэ.


Нум (11/22-12/21)    

Танаас үл хамаарах шалтгаанаар алсын аялалд явах хүслээсээ татгалзахаас өөр аргагүй байдал үүснэ. Өөртөө онцгой анхаарал тавихыг зөвлөж байна. Бүтээлч хандлага нь таны дотоод ертөнцийг баяжуулан өөрчлөх болно. Амьдралд гарах материаллаг өөрчлөлтийг байх ёстой зүйл мэтээр хүлээн авах хэрэгтэй ба эс бөгөөс сэтгэлийн сөрөг хандлагатайгаар өдрийг төгсгөж мэдэх аюултайг санахад илүүдэхгүй.


Матар (12/22-1/19)   

Ажил мэргэжил хувийн амьдрал гээд өөр өөрийн тогтвортой горимд шилжиж энэ бүхэн танд сэтгэлийн ихээхэн тайвшралыг авчирна. Тиймээс амарч аялж зугаалах хамгийн таатай үе. Мөнгөтэй зөв зохистой харьцах дүрмийг мөрдөж хариуцлага үүргээ ухамсарлаж байгаа бол бизнес ажил хэрэг тань амжилтаар дүүрэн байх болно. Аливаа асуудлыг тэр дор нь шийдвэрлэх боломжгүй үе байх ч хэсэг хугацааны дараа байдал аяндаа танд таатай байдал руу эргэнэ.


Хумх (1/20-2/18)   

Ачаалал ихтэй өдөр. Эрчүүд том дуулианд өртөх буюу эртний танилтайгаа харилцаагаа таслах бололтой. Хэрүүл маргаан хийж, харилцан бие биеэ буруутгах тул эвлэрэх боломжгүй. Бэртэх буюу зүрхний шигдээс тусах магадлал өндөр байна. Машин барихдаа болон уулзвараар зам хөндлөн гарахдаа болгоомжтой бай. Бүсгүйчүүдийн хувьд азтай өдөр. Хайр сэттэлийн харилцаанд санаачилгыг гартаа ав.


Загас (2/19-3/20)

Ачаалалтай өдөр. Хүлээх, байдлыг үнэлж цэгнэх, амьтны гаралтай хоол унд хэрэглэхийг багасгахыг одод зөвлөж байна. Идэвхтэй ажиллах, биеийн ачаалал авахгүй бай. Харилцааг багасга, ямарваа уулзалт нь жижиг маргаан, хоосон яриаг авчирна. Ойрын улсуудын хардлага, гомдлыг төрүүлэхгүйн тулд туйлын бодлоготой ханд. Үнэт эдлэл, модоор хийсэн зүйлсээс бусад зүйлс худалдан авахад сайн.