Cум бүр нийтийн ахуй үйлчилгээний төвтэй болно

2015 оны 05 сарын 30

Говь-Алтай аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт сум бүрт нийтийн ахуй үйлчилгээний төвтэй болох зорилт дэвшүүлсэн байгаа. Энэ ажлын хүрээнд сум, орон нутагт ашиглаж байсан хуучин барилгыг сэргээн засварлах ажил хийж байна.

Өнгөрөгч онд Бигэр, Алтай, Чандмань, Төгрөг сумд ахуй үйлчилгээний төвийг орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр сэргээн засварлан үйл ажиллагааг эхлүүлээд байна. Үйлчилгээний төвүүдэд халуун ус, үсчин, оёдлын үйлчилгээ үзүүлдэг нийт 4-5 иргэн ажиллаж байна. Мөн энэ онд "Ахуйн үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөрийн" хүрээнд Бигэр, Чандмань, Төгрөг, Алтай, Дэлгэр, Жаргалан, Баян-Уул, Тонхил, Бугат сумдын ахуй үйлчилгээний төвд тус бүр 16.1 сая төгрөгийн үнэ бүхий оёдол, үсчин гоо сайхан, түлхүүр олшруулах, гутал засвар, мужаан, комьпютер зэрэг 6 төрлийн тоног төхөөрөмж нийлүүлэхээр боллоо.