“Увс хурд-2015” хурдан морины даншиг наадам болно

2015 оны 05 сарын 30

Увс аймгийн түүхт 90 жилийн ой, Монгол бөхийн баяр, баруун бүсийн “Увс хурд-2015” хурдан морины даншиг наадам ирэх 7-р сарын 23-нд Улаангом хотноо болох гэж байна.

Үүнтэй холбогдуулан Увс аймгийн төрийн албан хаагчдыг нэг өдрийн цалингаа ойд зориулан хандивлахыг аймгийн ЗДТГ-аас уриалж байна.
Албан байгууллагууд ажилчдынхаа энэ сарын цалингаас ойн хандивт зориулж хүн тус бүрээс мөнгө татаж эхэлжээ.
Одоогоор аймгийн хандивын дансанд 100 гаруй сая төгрөг цуглаад байгаа аж.
Энэ жил Увс аймгийн 6 сумын тэгш ой тохиож байгаа бөгөөд зарим сумд төрийн албан хаагчдаа 3 өдрийн цалин хандивлахыг үүрэг болгосон байна.