Ц.Баярбаатарт ШУТИС-ийн Хүндэт профессор цол олгов

2015 оны 05 сарын 27

Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Аж үйлдвэрийг гавьяат ажилтан Ц.Баярбаатарт ШУТИС-ийн Хүндэт профессор цол олгосныг өнөөдөр ШУТИС-ийн ректор Б.Очирбат гардууллаа.

ШУТИС-ийн Хүндэт цол олгох журам, Эрдмийн зөвлөлийн дэргэдэх Хөгжлийн бодлого, эрдмийн ба хүндэт цолны дэд зөвлөлийн хурлын тэмдэглэл, ректорын зөвлөлийн хурлын тэмдэглэлийг үндэслэн ШУТИС-ийн ректорын тушаалаар энэхүү цолыг олгосон байна. Мөн Монгол Улсын эрчим хүчний салбарт төдийгүй  ШУТИС-д оруулсан хувь нэмэр, оюутан сурагчдын сурах орчин лабраторийн бааз суурийг бэхжүүлэх, эрдэмтэн судлаачдын бүтээлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлж, их сургууль, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх үйлсэд их хувь нэмэр оруулж байгааг өндрөөр үнэлсэн аж.