Индонез хууль бус цагаачдыг Бангладеш улсад илгээнэ

2015 оны 05 сарын 27

Индонезын эрэгт энэ сард буусан хууль бус 850 гаруй цагаачийг тус улсын эрх баригчид ойрын долоо хоногуудад Бангладеш улсад илгээхээр төлөвлөжээ. Энэ тухай “Стрейтс таймс” сонинд мэдээлсэн байна.

“Бангладешийн Засгийн газар иргэдээ хүлээж авах нөхцөлийг хангана гэдгээ амласан, Жакартагийн зүгээс зайлшгүй шаардлагатай тусламжийг үзүүлнэ” гэж Индонезын Цагаачлалын албаны мөрдөн байцаах газрын дарга Мирза Искандер тус сонинд ярилцлага өгөхдөө хэлжээ. Түүний хэлснээр, цагаачдыг нутаг буцаах үйл явцад “хоёроос гурван долоо хоногийн хугацаа зарцуулж магадгүй байна”.

Одоогийн байдлаар цагаачдыг ямар тээврийн хэрэгслээр эх оронд нь буцаах асуудлаар Индонезын эрх баригчид Бангладешийн талтай зөвлөлдөж байгаа аж.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД