Нарендра Моди: ”Миний ачаар эдийн засаг сэргэсэн”

2015 оны 05 сарын 27

Энэтхэгийн эдийн засгийг сайжруулах миний хүчин чармайлтын үр дүн ажлаа авснаасаа хойших эхний жилийн эцсээр гарч байна гэж тус улсын Ерөнхий сайд Нарендра Моди мэдэгдэв.

Өнгөрсөн жилийн тавдугаар сарын 26-нд тэрбээр Ерөнхий сайд болохдоо Энэтхэгийн эдийн засгийг сэргээхээ амласан байна. Түүний тэргүүлдэг сөрөг хүчний нам сонгуульд ялснаар тус улсад сүүлийн 10 жилд гараагүй өөрчлөлтийг хийсэн юм.

Тэрбээр даваа гарагт Энэтхэгийн хойд нутгийн Уттар Прадеш мужийн тосгоныхонд хандан, ямар ч ирээдүйгүй мэт харагдаж байсан Энэтхэг улсад гадаадын хөрөнгө оруулалт урсан орж ирж байна гэв.

Энэтхэгийн дэд бүтцийг сайжруулахад тусламж үзүүлж, их хэмжээний хөрөнгө оруулалт хийх хүсэлтэй байгаагаа Япон болон бусад оронд мэдэгдсэнийг тэрбээр онцлов.

Модиг ажлаа авснаас хойш нефтийн үнэ буурч, хэрэглээний зардал өссөний ачаар Энэтхэгийн эдийн засаг сэргэсэн. Гэвч сөрөг хүчний нам хүнд суртлыг бууруулах шинэчлэлийн хуульд хориг тавьсан байна. Тэд үүнийгээ, бизнесийн зориулалтаар үйлдвэр, дэд бүтэц байгуулахын тулд газар эзэмших эрхийг хялбар авах төлөвлөгөө юм гэж мэдэгджээ.

Шинэчлэлийг нь дэмжихийг олон нийтэд Моди уриалсан байна. Мөн тэрбээр, цаашид иргэдийнхээ амьдралыг сайжруулж, улс орноо хөгжүүлэхээ мэдэгдэв.