“Авто Худалдааны Цогцолбор”-ын бүтээн байгуулалтын эхний ээлж дуусах гэж байна

2015 оны 05 сарын 27

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт 130 га газарт барьж буй “Авто Худалдааны Цогцолбор”-ын бүтээн байгуулалтын эхний ээлжийн ажил ирэх зургаадугаар сард дуусна.

 Эхний ээлжийн бүтээн байгуулалтад 20 тэрбум төгрөг  төсөвлөжээ. Өнөөдрийн байдлаар 300 зогсоолын 30 гаруй хувь нь борлогдсон бөгөөд автомашины бизнес эрхлэгчид 3-3.5 жил төлөх түрээсийнхээ үнээр эл цогцолборт өмчтэй болох юм байна. Нэг машины зогсоолыг дөрвөн сая төгрөгөөр  борлуулж буйг албаныхан хэллээ. Энэхүү цогцолборт Авто Тээврийн Үндэсний Төв байрлаж оношилгоо, бүртгэл, шилжилт, дугаар үйлдвэрлэл зэрэг иж бүрэн үйлчилгээ үзүүлэхээс гадна даатгал, нотариатаас эхлээд худалдаа, үйлчилгээний байгууллагууд байрлах аж. 

Эхний ээлжинд 6000 гаруй автомашины зогсоол ашиглалтад орно. Япон, Солонгос, Америк-Европ, хуучин автомашин гэсэн ангиллаар автомашинуудыг дөрвөн талбайд  байрлуулах юм байна.