Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудад байр сууриа нэгтгэнэ

2015 оны 05 сарын 27

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны болон Өргөдлийн байнгын хороо өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудад байр сууриа нэгтгэнэ.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 09.00 цагт "Б" танхимд хуралдаж, “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Хүүхэд харах үйлчилгээний тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэнэ. Харин Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд хуралдаж, Төрийн албанаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн асуудлаар иргэдээс ирүүлсэн өргөдөл болон Боловсролын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн асуудлаар иргэдээс ирүүлсэн өргөдлийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдааны дараа "Б" танхимд Мянганы хөгжлийн зорилтууд болон ядуурлыг бууруулах асуудлын дэд хорооны хуралдан Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн төслийн талаарх танилцуулга сонсох аж.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД