НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын багш нар сургалт хийв

2015 оны 05 сарын 25

Гадаад хэргийн яамны дипломат ажилтнуудад зориулсан “Улс төрийн илтгэл боловсруулах сургалт” энэ оны тавдугаар сарын 18-22-ны өдөр амжилттай болж өнгөрлөө.

Тус сургалтад НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын илтгэл бичдэг, судлаач эрдэмтэн, зохиолч Эндрью Вилсон, Их Британийн SOAS их сургуулийн профессор, харилцааны урлагийн сургагч багш Энтони Жэймс Корбаллис нар хичээл заав. Монгол Улс АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг 2016 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд тус яамны дипломат ажилтнуудын ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр цуврал сургалт зохион байгуулж байгаа билээ. Энэ удаагийн сургалт нь дипломат ажилтнуудын илтгэл бичих, илтгэл тавих ур чадварыг дээшлүүлэхэд оршиж байв.