Чингисийн талбайд ”Номын баяр” тэмдэглэнэ

2015 оны 05 сарын 22

Ирэх долоо хоногийн даваа, мягмар гарагт  Чингисийн талбайд "Номын баяр" тэмдэглэнэ.

Энэ жил 17 дахь жилдээ болж буй “Номын баяр”-ын өдрөөр номын үзэсгэлэн, шинэ номын нээлт, номын клубын гишүүдийн уулзалт, зохиолчдын гарын үсэгтэй худалдаа, зохиолчидтой хийх уулзалт болно. Номын баярт  ном эрхлэн гаргагчдаас шинэ номоо уншигчиддаа танилцуулах, бэстселлер номын зохиолчид гарын үсэгтэй худалдаагаа хийнэ.

Мөн хүүхдийн ном эрхлэн гаргагч байгууллагууд хүүхдийн баяртаа номын бэлэг бэлдэхийг уриалан номоо бэлгийн багц болгон танилцуулах, худалдаалах зэргээр байгууллага, зохиолчид өөр өөрсдийн хөтөлбөртэй оролцоно. Энэ үеэр баярт оролцогчдын номыг 5-50 хувь хямдруулан худалдан авах боломжтой

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.131.233.154 Та юу гэж бодож байна ...nomiin neeltee hiihiig husch bui humuus hentei yaaj holbogdohuu