Улаанбурхан өвчнөөс сэргийлэх журам байгууллагуудад өгчээ

2015 оны 05 сарын 22

Амьсгалын замаар эрчимтэй тархдаг, халдварлалт өндөртэй Улаанбурхан өвчний дэгдэлт ихээр гарч байгаатай холбогдуулан  ЭМСЯ-ны харъяа Шуурхай удирдлагын төвөөс халдвараас сэргийлэх зорилгоор Албан байгууллага, ард иргэдэд хандан дараах зөвлөмж гаргажээ.

Тухайлбал, Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах  өдөр хүүхдийг олноор цуглуулсан арга хэмжээ зохион байгуулахгүй байх. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт хичээлээс гадуур олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахгүй байх. Хүүхдийг олон нийтийн газраар авч явахгүй байх.  Хүүхдээ Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамруулах. Оюутан, сурагчид баар цэнгээний газраар аль болох үйлчлүүлэхгүй байхыг зөвлөж байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД