Өмгөөлөгчид үнэ төлбөргүй зөвлөгөө өгч байна

2015 оны 05 сарын 22

Өнөөдөр Монголын өмгөөлөгчдийн холбоо, НЗДТГ-тай хамтран 10-16 цагийн хооронд Тусгаар тогтнолын талбай болон нийслэлийн бүх дүүрэгт мэргэжлийн өмгөөлөгчид үнэ төлбөргүй зөвлөгөө өгч байна.

Энэхүү арга хэмжээг Монгол Улсад өмгөөллийн байгууллага үүсэн байгуулагдсаны 87 жилийн ойг тохиолдуулан “Өмгөөлөгч -танд тусалъя” хууль зүйн зөвлөгөө өгөх өдөрлөгийг нийслэлд төдийгүй орон даяар зохион байгуулж байна. Иргэдэд өмгөөлөгч зөвлөгөө өгөх уг арга хэмжээг жил бүр зохион байгуулж ирсэн уламжлал тогтсон юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД