”Онц сурлагатнууд орохыг хориглоно” хүүхдийн орчин үеийн мюзикл тоглоно

2015 оны 05 сарын 21

УДЭТ-ын уран бүтээлчид удахгүй болох олон улсын хүүхдийн баярыг тохиолдуулан К.Драгунская "Онц сурлагатнууд орохыг хориглоно" хүүхдийн орчин үеийн мюзикл жүжгээ толилуулна.

 Тус жүжиг нь хүүхдийн сэтэхүйд тохируулан үлгэр хэлбэрээр бичсэнээрээ онцлогтой. Хүүхдийн сэтгэлгээнд тааруулан тайз дикорацийг зассан тул үлгэрийн оронд очсон мэт сэтгэгдэл төрүүлэх гэнэ.

Жүжиг ирэх сарын 1-нд 10:00, 12:00 цагаас тус тус хүүхэд багачуудын хүртээл болно.