Сурагчдад амны хаалт тарааж байна

2015 оны 05 сарын 21

Аймгийн Эрүүл мэндийн газар Гамшгаас хамгаалах нөөцөөсөө 5 ширхэг амны хаалт гаргаж, ЕБС-ийн сурагчдад тарааж эхэллээ.

Улаанбурхан өвчний халдварын тохиолдол өнгөрөгч амралтын өдрүүд болон энэ долоо хоногийн эхний гурван өдөрт 40 гаруйгаар нэмэгдсэн бөгөөд халдвар нь ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд зонхилжээ.

Өнгөрөгч долоо хоногт төгсөлтийн баяр тохиосон нь халдвар ингэж  өргөн хүрээтэй тархах нэг нөхцөл болсон байх магадлалтай гэж эрүүл мэндийн байгууллагынхан үзэж байна. Цаашид халдварыг нэмэгдүүлэхгүйн тулд сурагчдын дунд амны хаалт байнга зүүхийг ЭМГ-аас зөвлөж, ийнхүү амны хаалт тарааж эхэлсэн ажээ.

Одоогийн байдлаар аймгийн Нэгдсэн эмнэлэгийн халдвартын тасаг улаанбурханы халдвартай хэвтэн эмчлүүлэгч олонтой,  хүндэрсэн тохиолдол одоогоор алга байгааг Эмнэлэгийн тусламжийн хэлтсээс мэдээллээ.