Дэлхийн II дайны үр дүнд эргэлзэж байгаа цорын ганц улс Япон гэжээ

2015 оны 05 сарын 21

Дэлхийн II дайны үр дүнд эргэлзэж байгаа цорын ганц улс Япон юм гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров хэлсний хариуд Японы Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч  мэдэгдэл хийжээ.

"Энэ үнэхээр гажууд тайлбар байлаа" гэж Японы Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн  дарга Ёшихидэ Суга Токио хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.

Лавровын хэлсэн үг ОХУ-Японы хэлэлцээнд нөлөөлөхгүй байх гэж тэрбээр мэдэгдэв. Мөн тэрбээр, хоёр орны газар нутгийн асуудал болон найрамдлын гэрээ байгуулах зэрэг асуудлыг зохицуулах эрчимтэй хэлэлцээг бид үргэлжлүүлэх хүсэлтэй байна гэж мэдэгджээ.

Өмнөд Курилын арлууд буюу япончуудын дууддагаар Хойд газар нутагтай холбоотой маргааныг зохицуулах хэтийн төлвийн талаар асуухад Лавров, “Дэлхийн II дайны үр дүнг та хүлээн зөвшөөрдөг үү? гэж бид япончуудаас үргэлж асуудаг. Тэд бүгд "тийм" гэж хариулдаг боловч газар нутгийн асуудалд үгүй гэж хариулдаг. Тэгэхээр “ялагдашгүй хүчээр олж авсан бүхэн халдашгүй дархан байна гэсэн НҮБ-ын 107 дүрмийг хэрхэн баталсан байх билээ гэж хариулав.

Мөн тэрбээр, магадгүй үгээр илэрхийлсэн нь өөр боловч хууль ёсны утга нь юунд ч бүү хүр гэсэн үг юм гэж хэлэв.

“Бид энэ асуудлыг НҮБ-ын дүрэмтэй холбож үзэж байгаа болохоор тэд юу ч хийж чадахгүй, үүний зэрэгцээ дэлхийн II дайны үр дүнтэй маргаж буй цорын ганц улс бол Япон юм гэж хэлэхэд болно” гэж тэрбээр мэдэгджээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД