Япон улсыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж магтав

2015 оны 05 сарын 21

Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш энх тайван байдлыг дээдлэн ирсэн гэж Япон улсыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сайшаалаа.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж лхагва гарагт Токио хотноо Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй өргөөнд нь уулзсан байна.

Ерөнхийлөгч хэлэхдээ, “Япон дайнаас хойш энх тайван байдлыг дээдлэн ирсэн, Ш.Абэгийн энх тайван байдалд идэвхтэй хувьд нэмэр оруулах бодлого бүс нутгийн энх тайван болоод тогтвортой байдлыг хөхүүлэн дэмжихэд гол үүрэг гүйцэтгэж байна” гэжээ.

Ш.Абэ талархлаа илэрхийлэхийн сацуу бүс нутгийн болон дэлхийн энх тайван, тогтвортой байдалд хувь нэмэр оруулахын төлөө цаашид илүү хүчин чармайлт гаргахаа амлажээ.

Мөн Япон болон Монгол эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрт энэ оны хоёрдугаар сард гарын үсэг зурсныг тэрбээр дурсаад, уг хэлэлцээр хоёр улсын эдийн засгийн харилцааг өргөжүүлж, бэхжүүлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.

Үүний хариуд Ц.Элбэгдорж хэлэхдээ, “Монгол болон Япон бол Зүүн Хойд Азийн хамгийн нөхөрсөг, найрсаг харилцаатай улсууд” гээд, “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр бол манай хоёр улсын харилцаа оргилдоо хүрсний бэлгэдэл” гэжээ.

Эдийн засгийн хамтын ажиллагаагаа бэхжүүлж, энэ хэлэлцээрийг хурдан хэрэгжүүлж эхлэхийн тулд хамтран ажиллахаар хоёр улсын удирдагчид тохиролцсон байна.

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
43.242.242.59 аливаа улсын ерөнхийлөгчийн айлчлал тухайн улсад 5-10жилд нэг удаа хийгддэг байтал Элбэгдорж ганзагын наймаачин шиг жилд хэдэн удаа япон яваад байнаа,ерөнхий сайд нь Дубайд малилзаж гэрээ батлаад л үнэнхүү тэнэгтэж байнаа.Ард түмний ядуурал цаг минутаар өсөж байхад төсвийн мөнгө үрэн таран хийж өчнөөн дагуулуудтай улс орон дамнаж хэсээд ИЧЭЭЧЭЭ