Хил хамгаалах алба сурталчлах өдөрлөг зохион байгуулав

2015 оны 05 сарын 21

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар Цэргийн штабаас дүүрэг үүсч хөгжсөний 50 жилийн ойг тохиолдуулан хил хамгаалах алба сурталчлах өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгийг Засаг дарга Д.Бадарсан нээж “Батлан хамгаалах хууль тогтоомж, Хилчдийн үйл ажиллагааг Сүхбаатар дүүргийн ард иргэдэд сурталчлах, хүүхэд, залуучуудад эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилготой уг арга хэмжээнд оролцож буй хүүхэд багачууд, иргэд та бүхэндээ энэ онд тохиож буй дүүргийн 50 жилийн ойн баярын мэнд хүргэе. Мөн Монгол Улсын торгон хилийн халдашгүй дархан байдлыг хамгаалж буй ангийн бие бүрэлдэхүүн та бүхэндээ амжилт хүсье” гэлээ.

Мөн арга хэмжээнд Цэргийн штабын дарга, хурандаа Л.Батаа, Хилийн 0151 дүгээр ангийн захирагч, хурандаа Н.Ганболд болон ангийн бие бүрэлдэхүүн, өсвөр үеийн сурагчид, иргэд оролцсон юм. Өдөрлөгийн үеэр албаны морь, нохойн үзүүлбэр, гардан тулаан, жагсаалын үзүүлбэр, цэргийн үлээвэр хөгжмийн үзүүлэх тоглолт, хилийн манаа, тусгай томилгоот бүлгийн хувцас, зэвсэглэл, холбооны техник хэрэгслийн үзэсгэлэн, урлагийн тоглолт сонирхуулав.

Монгол улсын гадаад, дотоод байдал гучаад оны эхээр хурцадсаны улмаас төр, засгаас улс орноо батлан хамгаалахын тулд 1933 онд хилийн харуулын цагдааг татан буулгаж, улсын хилийг мэргэжлийн цэргийн хүчээр хамгаалах болж хилийн отряд, комендатуруудыг байгуулж эхэлжээ. 1933 оны нэгдүгээр сард БНМАУ-ын СнЗ-ийн тогтоолоор Дотоодыг хамгаалах газарт баруун ба өмнөт хязгаарыг хамгаалах үүрэг өгч, анхны хилийн отряд, комендатуруудыг байгуулснаар орчин үеийн Хил хамгаалах байгууллага үүссэн талаар иргэд сонсож ихэд сэтгэл хангалуун байлаа.

Ийнхүү Сүхбаатарчууд Хил хамгаалах албатай танилцаж Монгол улсын хилийн хамгаалалтыг хилийн болон шалган нэвтрүүлэх хангалт үйлчилгээний ангиудын хүч хэрэгслээр төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллагууд, хууль хүчний байгууллагуудтай хамтран ажиллаж байна.