Хүн ам, орон сууцны 2015 оны завсрын тооллогыг зохион байгуулна

2015 оны 05 сарын 21

Хүн ам, орон сууцны 2015 оны завсрын тооллогыг зохион байгуулахаар Тооллогын түр товчоог хороо бүрт байгуулахаар болсон байна.

 Тиймээс хотын дарга бэлтгэл ажлыг сайтар хангах, ялангуяа дүүргийн нутаг дэвсгэрт оршин сууж байгаа өрх, хүн амыг засаг захиргааны анхан шатны бүртгэлд ирэх 10 дугаар сарын 01-ний дотор хамруулахыг дүүргийн Засаг дарга нарт даалгажээ. Нийслэлийн Засаг даргын нөөцийн сангаас бэлтгэл ажил хангахад зарцуулах 566 сая 179800 төгрөгийг гаргах юм байна. Нийслэлийн тооллогын комисс болон нийслэлийн Статистикийн газраас  Хүн ам, орон сууцны 2015 оны завсрын тооллогыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, ажлын явц байдалд хяналт тавьж ажиллах аж.