МСҮТ-ийг төгссөн хүмүүжигчид үнэмлэхээ гардав

2015 оны 05 сарын 20

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн хоёрдугаар ээлжийн сургалт амжилттай болж 161 хүмүүжигч мэргэжлийн үнэмлэх, зэрэг олгосон байна.

Энэхүү мэргэжлийн боловсрол олгох таван сарын сургалтад нийт 249 хүмүүжигч барилгын өргөн мэргэжлээр онолын хичээл заалгаж, дадлага хийж их зүйл сурч авлаа. Энэхүү сургалтанд хамрагдсан хүмүүжигчдээс 69-д нь чадамжийн гэрчилгээ олгосон бол 161 мэргэжлийн үнэмлэхтэй боллоо гэж ШШГЕГ-ын тус төвөөс мэдээлсэн юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД