Ашиг бус амжилт чухал

2015 оны 05 сарын 20

Мэргэжил бүхэн сайхан ч гагцхүү түүнд эзэн байх нь эрхэм. Хүн мэргэжлээ зөв олж, чадварлаг эзэмшсэнээр хувийн амьдрал болоод байгууллага, улс орны хөгжлийг ч дээшлүүлэх боломж бий. Үүний нэг жишээ бол “Бэст буйдан” тавилгын үйлдвэрийн хамт олон юм. Хийж буй зүйлдээ сэтгэлээсээ хандаж, нийгмийн хариуцлагаа өндөр ухамсарласан тэднийг энэ удаагийн “Монголын гэгээ” буланд онцлон орууллаа.  

Одоогоос 10 жилийн өмнөх “Нарантуул” захын тавилгын лангуу өдгөө улсдаа хамгийн томд тооцогдох тавилгын үйлдвэр болтлоо хөгжсөн нь гайхалтай. Анх таван мужаан нийлж байрны подвалд модоор буйдан хийж эхэлснээс энэ үйлдвэрийн түүх эхэлдэг юм билээ. Үндсэн рамыг нь гаргасан буйдангаа нуруундаа үүрч алхаад Циркийн ойролцоо мужааны цехэд очиж угсарна. Бэлэн болсон тавилгаа үүрч явсаар “Нарантуул” зах дээр аваачиж борлуулчихаад халаасандаа мөнгө үлдээлгүй дахиад л материалаа аваад өдөр шөнөгүй хичээн зүтгэснээс тэдний амжилтын түүх хөвөрнө. Тэд үнэхээр хөдөлмөрлөж чаддаг, мундаг залуус аж. Подвалноос хашаа руу, хашаанаас мужааны цех, цехээс бичил үйлдвэр гээд л жил өнгөрөх тусам тэдний ажил, амьдрал дэвжсээр л. Ингэж явсаар өнгөрсөн оны сүүлээр тавилгын томоохон үйлдвэр ашиглалтад оруулжээ. Үйлдвэрийн хаалгаар оронгуут л ажилчин шоргоолжны вант улсад ирсэн мэт сэтгэгдэл төрж байлаа. Тэд хэнийг ч анзаарах сөхөөгүй тус тусынхаа ажилд шамдана. Анх  тавуулаа байсан бол одоо 150-уулаа болжээ. Зөвхөн буйдан хийдэг байснаа одоо айл гэрт ямар тавилга хэрэгтэй байна тэр бүгдийг хийж чаддаг болсон. Өмнө нь мужаан нэг багц тавилгыг ганцаараа угсарч бэлэн болгодог байсан бол өдгөө зориулалтын үйлдвэртэй болсноор шат дамжлага тус бүрээр нь ажилтнуудаа мэргэшүүлж хийлгэж байгаа юм байна.

Буйдан хийх хамгийн эхний шат бол бусдаас содон загвар гаргаж, түүнийгээ модоор эсгэх. Харин үүний дараа рамаа угсарна. “Нарантуул” руу аваачих гэж үүрч алхдаг байсан бол одоо энэ үйлдвэр хадаасаа хүртэл зориулалтын бууддаг алхаар хаддаг аж. Эднийх монгол гэрт зориулсан, булангийн буюу суудлын зориулалттай, ор болдог, арьсан гэсэн үндсэн дөрвөн төрлийн буйдан үйлдвэрлэдэг болсон. Мөн гэрт хэрэгтэй бүхий л тавилгыг захиалга өгч хийлгэх боломжтой гэнэ. Тавилга хийх модоо зөвшөөрөлтэй мод бэлтэгчдээс авдаг аж. Ганцхан буйдан үйлдвэрлэхэд л маш олон шат дамжлагатай бөгөөд олон төрлийн материал, багаж хэрэгтэй болдог юм билээ.  “Монголд үйлдвэрлэсэн гэдэг утгаараа бүх л материалаа дотоодоос авахыг эрмэлздэг. Харин Монголд порлон үйлдвэрлэдэггүй болохоор урд хөршөөс авчихдаг юм. Удахгүй манай улсад порлон үйлдвэрлээд эхэлчихвэл бид ч гэсэн үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ” хэмээн тус үйлдвэрийн цехийн дарга Д.Дэлгэрбаяр ярилаа. Тийм ээ, үйлдвэрлэгчид л бие биенээ дэмжин ажиллах нь хамгийн чухал биз ээ.

Буйдангийн суудал газраас дээш 44 см, харин түшлэг нь 60 см налуу байх стандарттай байдаг хэдий ч орчин үед барилгын дизайн өөрчлөгдөхийн хэрээр буйдан ч бас хэлбэр загвартаа тохируулан стандартаа эвдэх шаардлагатай болсон гэнэ.

Эднийх тавилгын загварт шинэ санаа тусгах, хэрэглэгчдийн таашаалд хэрхэн нийцүүлэх тал дээр илүү ач холбогдол өгч ажилладаг бөгөөд гадны улсад очиж туршлага судалж бүтээгдэхүүнийхээ өнгө хийцэд анхаардаг. “Бэст буйдан” үйлдвэрт тавилга хийлгэхээр шийдсэн бол дэлгүүрт нь л очоод захиалгаа өгөхөд хангалттай. Загвар, материалаасаа хамаараад харилцан адилгүй үнэтэй юм билээ. Түүнчлэн тус үйлдвэрийнхэн энэ онд “Буйданжуулах аян”-ыг 21 аймагт хэрэгжүүлж эхэлсэн юм байна. Ингэснээр Монголын айл өрх бүрт үндэсний үйлдвэрийн буйданг үйлдвэрийн үнээр хэрэглэх боломж нээгээд байгаа юм.

Буйдангийн рамаа угсарч, пүршээ хадаж, порлоныг нь наасны дараа синтафоноор цаваглах гээд олон нарийн ажиллагаатай. Харин хамгийн чухал нь бүрээсийг тухайн бүтээгдэхүүнд зориулж оёх бөгөөд бүх хэсэгт анхаарч байж удаан эдэлгээтэй буйдан бий болдог аж. “Бэст буйдан”-гийн хамт олон хээрийн түймэрт өртсөн Түмэнцогт сумын айл өрхүүдэд ширээ сандал, хөнжил гудас хийж хандивласан юм. Оёдлын цехийн бүсгүйчүүд анх ийм санаачилга гаргасан гэсэн. Үйлдвэрээ хөгжүүлэхийн хажуугаар нийгмийн хариуцлагаа ухамсарлана гэдэг хамгийн чухал. Улаанбаатараа тавилгын хот болгох зорилготой эдгээр залуус ашиг гэж улайрахгүй хийж буй зүйлдээ чин сэтгэлээсээ хандан, хөдөлмөрийн үнэ цэнийг ухаарсан байгааг хараад бахархахгүй байх аргагүй юм билээ. Монгол залуус хийе гэвэл хийж чадахгүй зүйл нэг ч үгүйг бас тэднээс олж харснаа нуух юун. Ийм л хамт олон манай улсад олон байгаасай. Тэд яах аргагүй “Монголын гэгээ” билээ.


АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
196.53.38.13 Сайхан өдөр X-ШУА-ийн зээлийн санал Одоо түрхэнэ ..Та Яаралтай зээл хэрэгтэй юу? Бид сайн итгэл зээл хайж байна сонирхсон хувь хүмүүст зээл өгч байна. Та яаралтай зээл хэрэгтэй байгаа хүнд байна уу? Дараа нь та зөв газраа байна. Бид таны хэрэгцээг хангахын тулд 2% нь бага хүүтэйгээр таны зээлийн хүсэлт бидэнтэй холбоо барина, санхүүгийн problem.contact гарч тогтоосон, бизнесийн зээл, хувийн зээл, € 40,000.000.00 хамгийн их хэмжээ € 2,000.00 хамгийн бага хэмжээгээр өгөх бидэнд и-мэйлээр Өнөөдөр: jsemkffloaninvestment@gmail.co mДоорх бөглөнө үү Out Энэ мэдээлэл1. Бүтэн нэр:2. Улс:3.Telephone тоо:4. Зээлийн хэмжээ Шаардлагатай:5. Зээлийн хугацаа:6. Сарын орлого:7. Нүүр хуудас Хаяг:Баярлалаа бид таны хариулт хүлээж зэрэгJeff Michael зээлийн компани.Зээлийн / санхүүгийн нийлүүлэгчидтэй .