Малчид ноосны урамшууллаа нэг кг тутамд 1000 төгрөгөөр тооцон авч эхэллээ

2015 оны 05 сарын 20

Монгол Улсын Засгийн газрын 394 дүгээр тогтоолын дагуу үндэсний боловсруулах үйлдвэрт хонь,  тэмээний ноос бэлтгэн тушаасан 13 сумын 2611 хоршооны гишүүн  малчин, мал бүхий  иргэн ноосны урамшууллаа УИХ-ын 2015 оны 40 дүгээр тогтоолын дагуу нэг кг тутамд 1000 төгрөгөөр тооцон  авч эхэлжээ.

Харин аймгийн ХХААГ-аас  2013 оны сүүлийн хагас жилд үндэсний боловсруулах үйлдвэрт арьс шир бэлтгэн тушаасан 13 сумын 1424 хоршооны гишүүн, малчин, мал бүхий  иргэдийн 7500 гаруй арьс ширний урамшууллыг авахаар шаардлагатай материалыг нэгтгэн Мал хамгаалах санд хүргүүлээд байгаа юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД