Баганат талбайг М.Икейн нэрэмжит болгох шийдвэр гаргалаа

2015 оны 05 сарын 20

Баянхонгор аймгийн ИТХТ-ийн хурлаар аймгийн төв талбай буюу баганат талбайг Монгол Улсын баатар М.Икейн нэрэмжит болгох шийдвэр гаргалаа.

Эх орны их дайны ялалтын 70 жилийн ой, Монгол Улсын баатар М.Икейн мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан тус төв талбайг тус аймгаас төрж гарсан Монгол Улсын цорын ганц баатар энэ эрхмийн нэрэмжит болгож байгаа ажээ.