Сар бүр гэрэл зургийн шилдэг бүтээл шалгаруулна

2015 оны 05 сарын 20

Гэрэл зураг сонирхогчдын бүтээлч сэтгэлгээ, авьяас чадварыг бодитоор үнэлэн шилдэг бүтээлүүдийг шалгаруулж, олон нийтэд хүргэх зорилгоор бүтэн жилийн турш сар бүрийн 12 сэдэвт уралдааныг эхлүүллээ.

Энэ сард "Онцгой байдлын ерөнхий газрын гамшгаас урьдчилан сэргийлэх газар"-тай хамтран "Миний сайхан эх орон" сэдвээр гэрэл зургийн уралдаан зарлалаа. Уралдаанд оролцохдоо  www.photonews.mn/contest/  хаягаар орж бүртгүүлэх эсвэл шууд фэйсбүүк болон Gmail хаягаараа нэвтрэх боломжтой. Уралдааны бүртгэл энэ сарын 15-наас эхлэн ирэх сарын 10-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Нэгдүгээр шатанд оролцогч www.Photonews.mn/contest хаягаар орж бүртгүүлээд зургаа оруулан хамгийн олон лайк цуглуулах, хоёрдугаар шатанд хамгийн олон лайк цуглуулсан шилдэг 20 бүтээлийг шалгаруулж, онлайн үзэсгэлэн гаргах, гуравдугаар шатанд шилдэг 20 бүтээлээс эхний 3 байрыг шүүгчдийн саналаар шалгаруулж шагнал гардуулах аж.