Автомат жолоодлоготой машинд найдаж болохгүй

2015 оны 05 сарын 19

АНУ-ын Калифорни муж улсад өнгөрсөн найман сарын хугацаанд автомат жолоодлоготой 48 автомашины дөрөв нь осол гаргасан байна гэж тус муж улсын Автотээврийн хэрэгслийн газар мэдэгджээ.

Тус байгууллага 2014 оны есдүгээр сараас эхлэн автомат жолоодлоготой автомашиныг турших эрхийг олгосон байна. Осол гаргасан дөрвөн машины гурав нь “Google” компанийн машин байсан бол үлдсэн нэг нь эд анги нийлүүлэгч “Delphi” компанийнх ажээ. Гэвч автомашинаас шалтгаалж осол гараагүй гэж уг хоёр компани мэдэгджээ. Калифорни муж улсын хуулиар, автомашины ослын талаарх мэдээллийг нууцалдаг байна.

Гэсэн хэдий ч “Google” компанийн мэдэгдсэнээр, жолоочгүй машинаас болж автомашины осол гараагүй бөгөөд автомашины бага зэргийн ослын ихэнх нь бусад жолооч араас нь ирж мөргөсөнтэй холбоотой байна.

"Аюулгүй байдлыг хангах нь бидний эн тэргүүний зорилт юм. Бид зургаан жилийн өмнөөс уг хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд жолоочгүй машиныг хурдны болон хотын замд хэдэн мянган километр унаж туршилт хийсэн. Ямар ч осол гараагүй" гэж Google” компанийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдэгджээ.

Замын уулзвар дээр мөргөлдсөн манай машин тухайн үед механик жолоодлогын горимд шилжсэн байсан гэж “Delphi” компани мэдэгдэв.

Уг ослын шалтгаан нь “Delphi” компани машинд бус харин хоёрдогч машины буруугаас үүдэлтэй байсныг цагдаагийн бүртгэл харуулсан гэж тус компанийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна.