Говийн нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас орно

2015 оны 05 сарын 18

Энэ сарын 19-нд баруун зүгийн нутгийн зарим газраар, 20-нд төв, зүүн, говийн нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас орно.

Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 20-ноос ихэнх нутгаар дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан , өдөртөө 14-19 градус, Их нууруудын хотгор болон говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.  

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД