Албан татварын аян хийж байна

2015 оны 05 сарын 17

Баян-Өлгий аймагт албан татварын аян явагдаж байна. Аяны явц, үр дүнг өчигдөр зохиогдсон өдөрлөгөөр дүгнэв. Татварын хэлтсийн дарга Д.Нурланы мэдэгдсэнээр сүүлийн жилүүдэд тус аймагт татварын орлогын төлөвлөгөө амжилттай биелэгдэж байна. Өнгөрсөн жилийн төлөвлөгөө найман хувиар давж биелэгдсэн бол энэ оны эхний дөрвөн  сард хоёр тэрбум төгрөгийн татвар хуримтлагдан төлөвлөгөө хорин хувиар давж биелэгдсэн байна. Гэлээ гэхдээ хуулийн хугацаа нь зургаадугаар сарын нэгэнд дуусдаг авто хөсгийн татвар хураалт дөнгөж хорин хувьд хүрсэн байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД