Таеквандо клубын гурван тамирчин Казахстанаас шагналтай ирлээ

2015 оны 05 сарын 17

Баян-Өлгий аймгийн «Арман» таеквандо клубын гурван тамирчин Казахстанаас шагналтай ирлээ.

-Казахын тулгар төр байгуулагдсаны 550 жилийн ойг тохиолдуулан Атырав мужид зохиогдсон тэмцээнд эдгээр тамирчдыг оролцуулахад тэтгэн дэмжсэн «Эрчим» компани болон аймгийн БТС газарт талархаж байна. Манай энэ клуб хүүхэд багачуудын хүсэл сонирхлын дагуу тэдний дунд байгуулагдсан. Одоо тэдгээр хүүхдүүд мань том болж, эгнээ нь өргөжиж, амжилт нь ч ахисаар байна. Бид клубтаа нэн ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг элсүүлэн тэднийг чийрэгжүүлэхэд ихээхэн анхаардаг. Тийм хэд хэдэн хүүхэд сайн тамирчин болж байна гэж клубын тэргүүн Ш.Ерулаан ярилаа.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД