Мьянмар Улсын Гадаад хэргийн сайд Монголд айлчилна

2015 оны 05 сарын 17

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн урилгаар Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Гадаад хэргийн сайд У Вунна Маун Лвин Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Тэрбээр өнөөдөр Улаанбаатарт ирэх бөгөөд түүний айлчлал энэ сарын 17-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Энэхүү айлчлал нь Мьянмарын Гадаад хэргийн сайдын түвшинд хэрэгжиж буй анхны айлчлал гэдгээрээ онцлог бөгөөд хоёр тал уг айлчлалд онцгой ач холбогдол өгч байна.

Айлчлалын үеэр Мьянмарын Гадаад хэргийн сайд У Вунна Маун Лвин Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарт тус тус бараалхаж, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнтэй албан ёсны хэлэлцээ хийхээр төлөвлөж байна. Уулзалтын үеэр Гадаад хэргийн сайд нар хоёр талын сонирхсон асуудал, тэр дундаа Мьянмарын Ерөнхийлөгчийн энэ онд Монгол Улсад хийх айлчлал, Монгол Улсын ардчилсан шилжилтийн туршлага, алдаа онооны талаар болон хоёр тал, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны талаар санал солилцох болно.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД