Боксын А зэрэглэлийн олон улсын тэмцээнд манай тамирчид амжилттай оролцлоо

2015 оны 05 сарын 17

ОХУ-ын Хабаровск хотноо энэ сарын 13-17-нд зохион байгуулсан боксын А зэрэглэлийн олон улсын тэмцээнээс манай шигшээ багийн тамирчид хоёр алт, дөрвөн мөнгө, нэг хүрэл медаль хүртжээ.

Тухайлбал, 56 кг-д ОУХМ Э.Идэрхүү, 69 кг-д спортын мастер О.Батзориг алтан медаль, 49 кг-д ОУХМ Г.Ган-Эрдэнэ, 60 кг-д ОУХМ Д.Отгондалай, 64 кг-д ОУХМ Б.Чинзориг, 75 кг-д ОУХМ Н.Шинэбаяр нар мөнгөн медаль, 69 кг-д ОУХМ З.Энхзориг хүрэл медаль тус тус хүртжээ. Дасгалжуулагчаар Д.Батсүрэн, Б.Эрдэнэбаяр нар ажилласан байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД